Ads

Бүргэдтэй анчин

Зураг авсан газрын байршил: Монголын баруун жигүүр. Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум Зураг авсан газрын өндөршил: 2153 метр

Бүргэдтэй анчин
Бүргэдтэй анчин

Дэлхий дээр махчин шувуугаар ан хийдэг цөөхөн хэдэн үндэстэн байдаг. Тэдний нэг бол Казах үндэстэн юм.
Монгол орны баруун хязгаарын бүс нутагт амьдран суугаа Казахууд бүргэд шувууг гаршуулан ан хийдэг өвөрмөц соёлтой ард түмэн. Тэдний бүргэдийг гаршуулан дасгах, ан хийх, уламжлал нь ЮНЭСКО-гийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. 

Бүргэд шувуу 3-4 насандаа үржилд орж эхэлдэг ба хүн болоод махчин амьтан хүрэмгүй цавчим өндөр хад асган дунд бургас, бутны мөчрөөр үүрээ 1,5 км орчим зайнд хэд хэдийг барьдаг. Ингээд бэлэн болсон үүрнүүдээс сонгож байж өндөглөх ба ингэхдээ голдуу 2 өндөг гаргаж түүнийгээ 45 хоног дардаг. Эм бүргэдийн биеийн хэмжээ болоод жин нь эр бүргэдийнхээс бага зэрэг том байдаг. Ийм учир Казахийн ард түмэн эм бүргэдийг сонгон авч анд сургадаг. Гэхдээ бүргэдээ сонгож авахдаа ангаахай байх үед нь үүрнээс нь тусгай заншил үйлдэж байж авдаг. 

Анч Казах эрийг бүргэдээ барин ирхэд айл хотлоороо цуглана. Гэрийн эзэгтэй бүргэдэд шар шувууны өд зүүж өгөх ба энэ нь бүргэдийг аюул, осол, гэмтлээс хамгаалдаг гэнэ. Учир нь гэвэл бүргэд өөрөөсөө том амьтан руу дайрч байхдаа гэмтэл авах тохиолдол байдаг. Бүргэд нэг хөлөөрөө амьтны нурууг зуурч нөгөө хөлөөрөө ойролцоо байгаа бут, ургамлаас зуурч тогтоодог. Энэ үед том амьтан илүү хүчээр гуд татахдаа бүргэдэд ноцтой гэмтэл учруулдаг. Энэ сургамжид тулгуурлан бүргэдийн хоёр хөлийг сураар холбодог байна.