Цагаан гол

Монголын баруун жигүүр, Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум

Цагаан гол

Монгол орны дээвэр Алтай Таван Богдын уулсаас эх аван урсах “Цагаан гол”. Нутгийн иргэд энэхүү голын цагаан өнгийг билэгдэж Сүүн гол гэж нэрлэх нь бий.

Монгол орны дээвэр Алтай Таван Богдын уулс
Монгол орны дээвэр Алтай Таван Богдын уулс

Аливаа улс орон бүрт хамгийн өндөр болоод нам цэг гэж бий. Монгол орны хамгийн өндөр цэг буюу өөрөөр хэлбэл дээвэр нь Монгол Алтайн нурууны оргил болох Хүйтэн уул юм. Энэ уулын хамгийн өндөр цэг нь 4374 метр байдаг. Энэ уул болоод түүний орчимд ойролцоо өндөртэй 5 уулс оршдог тул тэдгээр 5 оргилыг Монголчууд “Богд” гэж хүндэтгэн нэрлэдэг. Ийм учир “Алтай таван Богд” гэж нэрлэдэг байна. Богд гэдэг нь эрдэм чадал, суу билгээр хэтийдсэн их хүнийг хэлдэг ба энэ утгаар их олон уулсыг хамгийн дээд хүндэтгэл болгон шүтэж Богд гэж нэрлэдэг заншил түгээмэл байдаг. 

Монгол Алтайн нуруу нь Монгол орны баруун жигүүрээс зүүн урагш чигт Монгол болон Хятад улсын хилийн дагуу 800 гаруй км урт сунаж тогтсон уулс юм. Энэ их урт уулсын дунд олон янзын угсаатнууд зэрэгцэн аж төрөх ба тэдний шүтэн залбирдаг “Богд” гэсэн тодотголтой уулс хэд хэд байдаг.

Монгол орны дээвэр Алтай Таван Богд уулсаас мэндчилж байна.

Монгол оронд минь тавтай морилохыг урьж байна.