Онон мөрний хөндий, шинэ өглөө

Монголын зүүн хойд жигүүр, Хэнтий аймаг, Биндэр сум

Онон мөрний хөндий, шинэ өглөө

Монгол орны зүүн хойноос баруун хойд зүгт сунаж тогтсон Хан Хэнтийн нуруу гэж үзэсгэлэнт байгаль бүхий сүрлэг уулс бий. Хан Хэнтийн нурууны араас “Давааны” болон “Өвөр Өнгөлжийн” гэх 2 бяцхан горхи эх аван урссаар удалгүй хоорондоо нийлж “Онон” мөрнийг үүсгэдэг. Ийнхүү Онон нэрийг авч ой тайга бүхий өндөр уулсыг ороон цэцэг жимст өргөн нуга талыг эмжин том жижиг гол горхийг өөртөө нийлүүлэн их мөрөн болж урссаар зүүн умард зүгт ОХУ-ын нутагт орж Ингодай голтой хослон урссаар их усаа Шилка мөрөнд цутгадаг. Шилка мөрөн олон хот тосгодыг дайран цааш урссаар Монголчуудын эрт цагийн домог түүхтэй холбоотой Эргүна мөрөнд хүрнэ. Эргүна мөрөн нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн нутагт бие даан орших Эргүнагийн өөртөө засах хотыг дайран урсдаг. Эргүна мөрөн цааш урсаж Орос болон Хятадын нутаг руу хэд хэдэн удаа орж гардаг. Ийм учир Хятадууд өөрийн нутагт орж ирсэн их мөрөнг “Хар луу” буюу Heilongjiang гэж нэрлэдэг бол Оросууд болон дэлхий нийтээр “Амур” гэж нэрлэдэг. Ийнхүү Монгол нутгаас эх аван урсах Онон мөрөн маань Амар мөрөн болж өргөжин урссаар манай дэлхийн амьдралын хамгийн том усны эх булаг болсон Номхон далайд хүрч их усаа юүлдэг билээ.
Хан Хэнтийн нурууны араас эх аван урссаар Номхон далай хүрэхдээ нийт 4444 км урт замыг туулдаг гэж тогтоосон байдаг юм байна.

Номхон далайн эх ундрага Онон мөрний сав газраас мэндчилж байна.

Монгол оронд минь тавтай морилохыг урьж байна.