Турк улсын 3 хотын аялал

Турк улсын 3 хотын аялал

6 Шөнө / 7 Өдөр from ₮ 5,190,000 per person

Limited to 40 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:

Аяллын зардалд багтсан:

  • УБ – Стамбул – Анталья – УБ ирж очих нислэгийн тийз

  • Анталья Далайн эргийн буудалд 3 шөнө 5* одтой (Ultra all-inclusive) учраас дотоод болон гадаад уух зүйлс орсон. Гал тогоо өглөө 07:00-00:00 цагийн хооронд дагуу ажиллана.

  • Памуккалед 2 шөнө 5* одтой

  • Стамбулд 1 шөнө 5* одтой

  • Буудалд 1өрөөнд 2 том хүн орох

  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол, уух зүйлс

  • Орон нутгийн хөтөч болон монгол хэлтэй орчуулагч

  • Автобусны үйлчилгээ

  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал

 Аяллын үнэ:  

  • 5,190,000 төгрөг /том хүн/

  • 490,000 төгрөг /хүүхэд 0-2 нас/

  • 4,290,000 төгрөг /хүүхэд 2-4 нас/

  • 4,690,000 төгрөг /хүүхэд 5-11 нас/


Itinerary at a Glance

Өдөр 1
1 УБ – Стамбул – Анталья хот
Өдөр 2
2 Анталья хотын аялал
Өдөр 3
3 Анталья – Чөлөөт өдөр
Өдөр 4
4 Памуккале хот руу явах
Өдөр 5
5 Памуккале аялал
Өдөр 6
6 Памуккале – Стамбул хотын аялал
Өдөр 7
7 Стамбул – УБ
Өдөр 1
1 УБ – Стамбул – Анталья хот

Энэ өдөр Шинэ онгоцны буудал дээр өглөө үүрээр хх:хх цагт цуглараад Улаанбаатар хотоос өглөө хх:хх цагт Туркиш авиа компанийн нислэгээр Турк улсын нийслэл Стамбул хотод өдрийн хх:хх – д газардана. Бид бүхэн ачаа тээшээ авахгүйгээр үргэлжлүүлэн Стамбулын нисэх онгоцны буудлаас орон нутгийн нислэгээр -- : -- -д нисээд аялал жуулчлалын бүс хот үзэсгэлэнт далайн эргийн Анталья хот руу ниснэ. Анталья-д -- :-- цагт буун хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Зочид буудал нь өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй. Зочид буудал нь бүх хоол буфет байх ба мөн адил уух зүйлс бүгд үнэгүй. 

Хоол: Онгоцонд хоолтой, орой

Өдөр 2
2 Анталья хотын аялал

Өглөөний цайны дараа бид бүхэн тогтсон цагт цуглараад Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Дараа нь Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочилно. Өдрийн хоолны дараа Анталья хотын төвд байрлах Дюден хүрхрээ орж үзнэ. Дюден хүрхрээ - Анталья хотод ирсэн жуулчдын заавал ирж үздэг гайхамшигт газруудын нэг болох Дюден хүрхрээ нь баруун Азийн Анатолия хойгийн өмнөд хэсэгт байрладаг голуудын нэг болох Дюден голоос эхлэлтэй. Дюден хүрхрээг мөн Александрын их хүрхрээ гэдэг. 

Анталья хотоос 30км зайтай өндөр уулсаас эх аван урсдаг Дюден гол, Газар дундын тэнгис рүү 40 метрийн өндрөөс цутгахдаа энэхүү хүрхрээг үүсгэдэг. Дараа Анталья хотын алдарт эртний Сидэ хот руу хөдлөн, Ромын эзэнт гүрний үеийн хуучин хот болон Аполло сүмийн туурийг үзнэ. Анталья хотын үзэсгэлэнт далайд Усан онгоцоор 1 цагийн турш зугаална. Оройн хоолоо Зочид буудалдаа ирж зооглоод амарна.

Хоол: өглөө, өдөр, орой                                      

Өдөр 3
3 Анталья – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. 

Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Тус буудалд нь өглөө, өдөр, оройн хоол буфетээр, мөн  бүх төрлийн уух зүйл хөтөлбөрт багтсан.

...........................................................................................................................................................

Мөн нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг аяллын хөтчөөс нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон, үйлчилгээ захиалах боломжтой. (Завин аялал, Зип лайн, Apollon-ий сүм, Усан парк, Усан гахай болон акулны шоу гэх мэт)

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

Өдөр 4
4 Памуккале хот руу явах

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа 8 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Денизле хотод байрлах ПАМУККАЛЕ руу чиглэн автобусаар аялна. (242 км)

Замдаа бид бүхэн өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоно. Өдрийн хоолны дараа Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарс болон Виноны үйлдвэр болон дэлгүүртэй танилцана. 

Дараа нь Памуккалед байрлах Колоссая буудалдаа ирж оройн хоолоо зооглоно. 

Бидний буух буудал нь Турк улсад “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст очин ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах тус “Колоссая ” буудал нь таны эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан байдаг ба тус газар аяллын бүрэн ядаргаагаа тайлна гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

Анхаарах зүйлс: Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 5
5 Памуккале аялал

Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна.  Памуккале хотын үзэсгэлэнг бахдан агаарын бөмбөлгөөр хөөрөх./ тусдаа төлбөртэй/. Хөвөн цайзад цаг агаар нарлаг үед агаарын бөмбөлгөөр хөөрч, амьдралдаа бас нэгэн шинэ адал явдал нэмээрэй. /Агаарын бөмбөлгийн үнэ - 170 ам.доллар/ 

Бид бүхэн өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагт цуглараад Памуккале хотын аяллын эхний үзвэр Памуккале цасан цагаан хөвөн уулыг очиж үзнэ. Дараа нь Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн ХиараполисПамуккалег үзнэ. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайз юм. МЭӨ 200 онд баригдсан Хиараполис хотын туурь ба эртний театр үзнэ. Кальциар баялаг байгалийн эрдэст устай бассейнд орж, эртний Грекийн түүхийн музейг үзнэ. Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан рашаантай усан санд нэмэлт төлбөртэйгөөр үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Клеопатрагийн хатны халуун усан санд орсноор 10 насаар залууждаг гэж ярьдаг. /Үйлчилгээний үнэ - 13$/

Замдаа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр дэлгүүр орно. / Хөнжил даавуу, дэр / Денизли хот нь нь хөвөнгийн тариаллаараа дэлхийд алдартай ба хөвөн даавууны  хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Өдрийн хоолоо замдаа бид бүхэн нутгийн ресторанд зооглоно. ● Оройн хоолоо буудалдаа ирж зооглоод амарна. Анхаарах зүйлс: Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй. Хоолны газар, ресторанд уух зүйлс төлбөртэй. 

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 6
6 Памуккале – Стамбул хотын аялал

Энэ өдөр бид бүхэн өглөөний цайгаа уугаад Памуккале Динизле хотоос шууд Стамбул хот руу орон нутгийн онгоцоор ниснэ. 

Стамбул хотын аялал хийнэ. 

Өдрийн хоолны дараа Хар тэнгис болон Мармарын тэнгисийг зааглах Ази Европыг холбосон Босфорын хоолойгоор зугаална. 

Өдрийн хоол өөрсдийн төлбөрөөр Street Food – хоолны гудамжнаас та бүхэн зооглоорой. 

Өдрийн хоолны дараа тогтсон цагт цуглараад бид бүхэн

Султан Ахмедийн сүм орно.

Blue Mosque, Ариун Софиагийн музей орж үзнэ. 

Орой буудал хүрэлцэн ирээд өрөөгөө хүлээн аваад оройн хоолоо иднэ.

Хоол: Өглөө, ---, Орой 

Өдөр 7
7 Стамбул – УБ

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.

Энэ өдөр үдээс өмнө бид бүхэн чөлөөт цагтай учир  Стамбул хотоор худалдан авалт хийж болно.  Аялагчид Зочид буудлаас 6.1 км яваад дэлхийн хамгийн эртний хамгийн том худалдааны төв болох Grand bazaar захаар болон бусад бөөний төв дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийж болно. Мөн ISTANBUL MALL хамгийн том худалдааны төв орж болно.

Бид бүхэн харих бэлтгэлээ хийсний дараа тогтсон цагт цуглараад онгоцны буудал руу хүргүүлнэ. Онгоцны буудал дээр бид бүхэн хх:хх - цагт очсон байна.

Стамбул хотоос хх:хх цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд  2023 оны ... сарын ... ны өглөө хх:хх цагт бууснаар аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө



  • 2024
  • 05/28/2023 - 06/03/2023
    Available
  • 05/21/2023 - 05/27/2023
    Available
  • 05/14/2023 - 05/20/2023
    Available
  • 05/07/2023 - 05/13/2023
    Available
  • 04/30/2023 - 05/06/2023
    Available
  • 04/23/2023 - 04/29/2023
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired