ҮЗЭСГЭЛЭНТ МОСКВА ХОТЫН ШИНЭ ЖИЛИЙН АЯЛАЛ
ҮЗЭСГЭЛЭНТ МОСКВА ХОТЫН ШИНЭ ЖИЛИЙН АЯЛАЛ
6 Шөнө / 7 Өдөр from ₮ 4,590,000 per person
Limited to 20 guests
CALL
or speak to your travel professional
INCLUDED:
Аяллын зардалд багтсан зүйлс:
• Улаан-Үүд - Москва – Улаан-Үүд нислэгийн тийз
• Улаанбаатар – Улаан-Үүд – Улаанбаатар автобусны тасалбар
• Монгол хэлтэй хөтөч
• Хөтөлбөрт заасан хоол
• Хөтөлбөрт багтсан бүх үзвэр үйлчилгээ болон тасалбар
• Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Аяллын зардалд багтаагүй зүйлс:
• Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөртэй байгааг ахнаарна уу.
• Чөлөөт аяллын өдөр хоол, унааны зардал
• Нэмэлтээр үзэх үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
• Хөтчийн гарын мөнгө
Itinerary at a Glance
1 Улаанбаатар – Улаан-Үүд
2 Улаан-Үүд – Москва хот
3 Улаан талбай – Зарядье парк – ВДНХ – Останкино цамхаг
4 Арбатын гудамж болон Москва сити
5 Улаан талбай дахь шинэ жил
6 Чөлөөт өдөр
7 Москва – Улаан-Үүд - Улаанбаатар
1 Улаанбаатар – Улаан-Үүд
Аяллын эхний өдөр жуулчид өглөө Улаанбаатар хотоос хөдөлж, Монгол–Оросын хилийн боомт болох Алтанбулагийг чиглэн гарах бөгөөд хил нэвтэрсний дараа ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хот руу үргэлжлүүлэн аялна. Замын турш хөтөч аяллын мэдээлэл өгч, жуулчид ойр орчмын байгаль, нутаг дэвсгэрийн онцлогийг сонирхон аялна. Өдрийн турш Улаанбаатараас Улаан-Үүд хүртэлх авто аялал нийт 9–10 цагийн хугацаанд үргэлжилж, замд хоол, амралтын зогсолтууд хийгдэнэ. Улаан-Үүд хотод орой хүрэлцэн ирж, зочид буудалдаа байрлан амарч, маргаашийн аяллынхаа өмнөхөн ядраагаа тайлах боломжтой.
2 Улаан-Үүд – Москва хот
Энэ өдөр бид өглөөний цайгаа уусны дараа Москва хот руу Аэрофлот компанийн онгоцоор 10:05-д нисэж, “Шеремьетево” онгоцны буудалд 11:50-д газардана. (Нислэгийн хугацаа: 06 цаг 45 минут). Москва хотын төвд байрлах зочид буудалд хүргүүлэн, өрөөндөө байрлан амарна. Энэ оройг та бүхэн Москва хотын үзэсгэлэн, шинэ жилийн гайхалтай уур амьсгалыг мэдрэн, сайхан өнгөрүүлээрэй.
3 Улаан талбай – Зарядье парк – ВДНХ – Останкино цамхаг
Өглөөний цайгаа уусны дараа бид Москва хоттой танилцах аяллаа эхлүүлэх болно. Улаан талбай - Москвагийн зүрх болсон энэ талбай нь Оросын түүхийн бүх чухал үйл явдлын төв байсаар ирсэн. Эндээс Кремлийн улаан тоосгон хэрэм, Улсын түүхийн музей, ГУМ худалдааны төв зэрэг алдартай барилгууд нэгэн зэрэг харагддаг. Зарядье парк – Москва мөрөн дээр сүндэрлэх шилэн “Парящий мост”-оор алхах бөгөөд усан дээгүүр агаарт хөвж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Паркийн доторх ургамалжилт Оросын дөрвөн бүсийн экосистемийг илэрхийлдэг онцлогтой.
Үүний дараа бид ВДНХ руу явна. ВДНХ – Зөвлөлтийн үеийн үзэсгэлэнгийн цогцолбор “Бүх Холбоотны Ард Аж Ахуйн Үзэсгэлэн” гэгддэг энэ газар нь ЗХУ-ын шинжлэх ухаан, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн амжилтуудыг харуулдаг 80 гаруй павильонтой том талбай. Уг газарт “Найрамдлын усан оргилуур” – ЗХУ-ын 16 БНУ-ыг бэлгэдсэн алтан эмэгтэйчүүдийн дүрслэл байрладаг. Мөн Останкино цамхагаас буюу 340–360 метрийн өндрөөс Москваг бүхэлд нь харах боломжтой. Шилэн шалтай үзвэрийн талбай нь адреналин ялгаруулсан, мартагдашгүй сэтгэгдэл үлдээнэ.
Хоол: Өглөө/Өдөр
4 Арбатын гудамж болон Москва сити
Өглөөний цайны бид бүхэн Москвагийн хамгийн уран бүтээлч, романтик уур амьсгалтай гудамж болох Старый Арбат руу хөдөлнө. Арбат нь Москвагийн соёлын бэлгэ тэмдэг гэгддэг бөгөөд урлагийн бүтээлчид, гудамжны хөгжимчид, гар урлалын худалдаачид нэг дор цугларсан өвөрмөц орчинг бүрдүүлдэг. Гудамж дагуу алхах үед жуулчид гар зургийн жижиг галерей, үнэт модон сийлбэр, матрёшка, лакан хайрцаг зэрэг уламжлалт дурсгалын зүйлийг сонирхон үзэж, хүсвэл мэргэжлийн уран бүтээлчээр хөргөө зуруулж дурсгал болгох боломжтой. Арбатын төв хэсэгт орших Булгаковын гэр-музей, рок соёлын бэлгэдэл болсон гитарын хэлбэртэй хөшөө, жижиг кофешопуудын уур амьсгал жуулчдыг тайван бөгөөд уран бүтээлч Москва руу аваачдаг.
Арбатаар аялан, гудамжны амьд хэмнэлийг мэдэрсний дараа аялал орчин үеийн Москвагийн нүүр царай болсон Москва-Сити руу шилжинэ. Шилэн фасадтай тэнгэр баганадсан өндөр барилгуудаас бүрдэх энэхүү бизнесийн цогцолбор нь Москва хотын хамгийн сүүлийн үеийн архитектурын хөгжлийг илэрхийлдэг. Москва мөрний эрэг дээр бууж, өндөр барилгуудын доороос дээш харахад хотын хурдацтай хөгжлийг бэлгэдсэн орчин үеийн тэнгэрийн шугам тодхон харагдана. Дараа нь жуулчид Москва-Ситигийн өндөрлөг үзвэрийн талбай руу гарч, 89–90 давхарын шилэн цонхоор хотын 360° панорам харагдацыг тольдоно. Дээрээс харахад Москва мөрний мушгирсан хэлбэр, Лужники стадион, Воробьёвы горы, хотын төвийн өвөрмөц төлөвлөлт, Кремлийн хэсэг, орчин үеийн барилгуудын сунасан шугам зэрэг нь үзэмжтэйгээр ил харагдана. Аялагчид энд зургаа авахуулж, дэлхийн хотуудаас Москва хэрхэн ялгардаг талаар сонирхон тольдож болно.
Хоол: Өглөө/Өдөр
5 Улаан талбай дахь шинэ жил
Өглөөний цайны дараа аялагчид шинэ оноо угтахдаа бэлтгэнэ. Өдөр бид бүхэн зочид буудлын лобби хэсэгт цугларч, хамтдаа Москвагийн төв рүү хөдөлнө. Талбайн төвд байрлах тайзнаас хөгжмийн хөтөлбөр тоглогдож, хүмүүс баярын уур амьсгалд бүжиглэн, баяр хүргэж, инээд наргиантайгаар шинэ жилийг угтах бэлтгэлийн оргил үе эхэлсэн байдаг. Аялагчид халуун ундаа авч дулаацангаа Кремлийн цамхаг, Спасскийн цаг, түүхэн барилгуудын гэрлэлт, хөгжмийн хөтөлбөрийг ажиглан, шинэ жилийн баярын олон улсын уур амьсгалд нэгдэнэ.
Шөнө дөхөх тусам талбайн баярын хөтөлбөр улам идэвхжин, тоолуурын гэрэлт самбар дээр шинэ оны мөч хүсэн хүлээх минут секундүүд бууж эхэлдэг. 00:00 цохих мөчид Кремлийн Спасскийн цамхгийн хонх даруй дуугарч, тэнгэрт өнгө өнгийн салют дэлбэрэн, Улаан талбай бүхэлдээ гэрлийн тэсрэлтээр гялалзан, олон мянган хүн нэгэн зэрэг шинэ оны баярын мэнд хүргэн хашхирч, баяр хөөр оргилдоо хүрдэг. Энэ мөч бол Москвагийн өвлийн баярын хамгийн онцгой, мартагдашгүй хэсэг бөгөөд бид бүхэнд бүх насаараа санах баярын дурсамж үлдэнэ.
Хоол: Өглөө/Өдөр
6 Чөлөөт өдөр
Энэ өдөр та бүхэн гэр бүл, найз нөхдийн хамт чөлөөт аялал хийн мартагдашгүй дурсамжаа бүтээгээрэй.
Хоол: Өглөө
7 Москва – Улаан-Үүд - Улаанбаатар
Өглөөний цайны дараа өрөөгөө 12:00 цагт хүлээлгэн өгнө. Оройн 21:50 цагийн Улаан-Үүд хотруу буцаж, газардмагц Улаанбаатар руу явах унаанд сууснаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
Хоол: Өглөө
Request Your Tailor Made Journey
Want to join-in like-minded travelers to explore the country
EXPLORE JOIN-IN OPTIONSUseful Information
Useful information about Mongolia and things to look out
for before setting off to a life altering journey.